
Гурван жил шахам сураггүй байсан “Татар” хамтлагийн залуус өнгөрсөн намар дуулиан, шуугиантай эргэн нэгдэж уран бүтээлдээ орж байгаагаа зарласан. Тэд “Найзууд”, “I’m so Fly” зэрэг шинэ дуугаа үзэгчдэд хүргээд эргээд л нам гүм болсон. Тэгвэл хамтлагийн залуус нойноосоо сэрсэн бололтой. Тэд шинэ уран бүтээлээ үргэлжлүүлж, тав дахь бие даасан цомгоо тун удахгүй худалдаанд гаргах сурагтай. Тэдний шинэ цомогт америк өнгө аяс зонхилох бөгөөд хип хопыг жинхэнэ утгаар нь мэдрүүлэх юм гэнэ.
Сонирхуулахад тэдний шинэ цомогт багтсан “Дуулах дуртай”, “Чат” зэрэг дуунууд нь FM радиогоор цацагдаж эхлээд байгаа юм.
М.Анир