“Охид бид манлайлагчид” аяны хаалтын ажиллагаа

Хуучирсан мэдээ: 2011.04.19-нд нийтлэгдсэн

“Охид бид манлайлагчид” аяны хаалтын ажиллагаа

Говь-Алтай аймгийн ерөнхий боловсролын сургуулиудын дунд “Охид бид манлайлагчид” сарын аяныг зохион байгуулж байгаа талаар өмнө нь бид мэдээлж байсан билээ.

Тус аяны хаалтын үйл ажиллагаа энэ сарын 16-нд болж хамт олноо удирдан сайн зохион байгуулалттай, идэвх санаачлагатай оролцсон  зургаан хамт олон, 12 шилдэг охидыг шалгарууласан байна. Уг аяныг зохион байгуулж байгаагийн гол шалтгаан нь охидуудыг гоо сайхандаа анхаарах, бусадыг уриалан дуудах, хамт олон ч байдлыг төлөвшүүлэх зорилготой байсан гэдгийн аймгийн Хүүхдийн төлөө хэлтсээс онцолж байна.

Ц.Мөнхзаяа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж