Рандольф дөрвөн жилийн гэрээ байгууллаа

Хуучирсан мэдээ: 2011.04.19-нд нийтлэгдсэн

Рандольф дөрвөн жилийн гэрээ байгууллаа

Зак Рандольф дахин дөрвөн жилийн хугацаанд “Мемфис Гриззлис” багийн өмсгөлийг өмсөхөөр боллоо.  Плей-оффт “Сан-Антонио Сперс” гэсэн бүсийнхээ тэргүүн багтай таарч, эхний тоглолтыг айлын талбайд хийсэн ч хожил авч чадсан нь тус багийн түүхэн дэх анхны плей-оффын хожил болсон юм. Энэхүү баярт үйл явдалтай зэрэгцэн довтлогч Рандольф “Мемфис” багийн зүгээс ирүүлсэн дөрвөн жилийн гэрээг хүлээх авах болно гэдгээ мэдэгджээ. Одоо 29 настай довтлогч тус багийн хүсэн хүлээсэн хожлыг ийнхүү авчирсан юм. Хүчний довтлогч маань “Сперс”-тэй хийсэн эхний тоглолтод 25 оноо, 14 удаагийн самбараас бөмбөг авалтаар багаа тэргүүлсэн бол түүний арыг Газол сайн нөхөж, “Мемфис” төвийн байрлалдаа илүүрхсэн. “Бид хүмүүсийг шоконд оруулсан. Гэхдээ энэ үйл явдал зөвхөн ганц хожил биш” гэж тэрбээр хэлжээ. Цувралын хоёр дахь тоглолт пүрэв гаригийн өглөө болно. Тэд энэхүү тоглолтод ч ялахыг хүсч байна. Газол, Рүди Гей, Майк Конли тэгээд Рандольф гэсэн гол тоглогчидтойгоор урт хугацааны гэрээг байгуулснаар “Мемфис” амжилтаар цангасан залуу баг болсноос гадна бусдад аюул тарьж чадахуйц гэдгээ энэхүү хожлоороо бататган харууллаа.

“Портлэнд” багаас гараагаа эхэлж, “Нью-Йорк”-оор дамжин “Клипперс”, тэгээд “Мемфис”-т ирсэн Зак өөрийн байх газраа олжээ.  Энэ нь батлагдаж, түүнийг хамгаалахын тулд “Сперс” байгаа бүхнээ дайчилж байсан юм.  Энэ үеэр “Гриззлис” багийн сэлгээний холбон тоглогч Жейсон Уилльямс 12 жилийн карьертаа цэг тавьж, зодог тайлж байгаагаа дуулгасан байна.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж