Бен Арфа сарын дараа эргэн ирнэ

Хуучирсан мэдээ: 2011.02.25-нд нийтлэгдсэн

Бен Арфа сарын дараа эргэн ирнэ

Английн Премьер лигийн “Ньюкасл” багийн довтлогч Хатем Бен Арфагийн гэмтэл илааршин талбайдаа эргэн ирэх хугацаа нь наашилж байгаа гэнэ. Түүнийг лигийн хүрээнд дөрөвдүгээр сарын 2-нд “Вулверхэмптон”-той хийх тоглолтын үеэр эргэн ирнэ гэсэн мэдээлэл гарчээ. Бен Арфа өнгөрсөн зун Францын “Марсель” багаас зээлээр ирсэн ч аравдугаар сард “Манчестер Сити”-гийн Нигель ди Ёнг түүн дээр ширүүн хамгаалалт хийж, хөлийг нь хугалчихсан. Гэхдээ “Алаг шаазгайнууд” Франц тоглогчийг хөсөр хаялгүй, өвлийн солилцоогоор багтаа албан ёсоор нэгдүүлсэн юм. Багийн шинэ менежер Алан Пардью ч Бен Арфаг эргэн ирж, гэмтэл хурдан илааршиж байгаад баяртай байгаагаа илэрхийлсэн байна. “Түүний гэмтэл хурдан эдгэрч байна. Гуравдугаар сарын 19-нд Стоуктэй хийх тоглолтод орохыг тэр хүсч байгаа ч миний бодлоор дөрөвдүгээр сард талбайд гарах нь зүйтэй болов уу. Нэг сарын дотор түүний гэмтэл бүрэн эдгэчих байх” гэжээ.

Хөлдөө мэс ажилбар хийлгэхээр АНУ-ыг зорьсон Франц довтлогч Будант Албьонд эргэн ирсэн. Одоогоор хугарсан хөлөндөө хамгаалалттай явж байгаа гэнэ.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж