Сум бүрт үйлдвэр хөгжүүлэх сан байгуулна

Хуучирсан мэдээ: 2011.04.19-нд нийтлэгдсэн

Сум бүрт үйлдвэр хөгжүүлэх сан байгуулна

Өвөрхангай аймгийн Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас хөнгөлөлттэй зээл олгох замаар орон нутагт тэргүүлэх чиглэлийн үйлдвэрүүдийг бий болгоход  дэмжлэг үзүүлэн ажиллаж байгаа аж. Тус санд өнгөрсөн онд нийт 1430.0 сая төгрөгийн санхүүгийн эх үүсвэр төвлөрсөн бөгөөд аймгийн дэд комисст сүүлийн хоёр жилд  нийт 6038.6 сая төгрөгийн 366 төсөл ирснээс 264 төсөл дэмжлэг үзүүлэх шийдвэр гарч, арилжааны банкинд хүргүүлсэнээр 1480.5 сая төгрөгний  146 төсөл хэрэгжиж байна. Үүний үр дүнд 43 үйлдвэр шинээр байгуулагдаж, 103 үйлдвэр, үйлчилгээний газрууд эргэлтийн хөрөнгөө нэмэгдүүлж, тоног төхөөрөмжөө шинэчлэн, үйлдвэрийн байртай болж  580 ажлын байр шинээр нэмэгдүүлээд байна.

Цаашид сум бүрт “Үйлдвэр хөгжүүлэх сан” байгуулан, шинэ техник, технологи нэвтрүүлэх замаар хөдөө орон нутагт жижиг дунд үйлдвэр, үйлчилгээг хөгжүүлж, ажлын байр нэмэгдүүлэн, бүтээгдэхүүний нэр төрөл, чанарыг сайжруулах зорилт тавин ажиллаж байгаа талаар орон нутгийн удирдлагууд онцолж байна.

Б.Батчимэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж