Элсэлтийн шалгалтын тестийг кодлоно

Хуучирсан мэдээ: 2011.02.25-нд нийтлэгдсэн

Элсэлтийн шалгалтын тестийг кодлоно

Жил бүр элсэлтийн ерөнхий шалгалтын үеэр тест задарсан, зарим сорил нь буруу байсан гэх хэл ам гардаг. Мөн өнгөрсөн жил хэвлэх үйлдвэрээс тест задарсан гэсэн асуудал ч  гарч байсан юм. Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл энэ сарын 7-ноос дөрөвдүгээр сарын 22-ны өдөр хүртэл үргэжилнэ.  Одоогоор 1500 гаруй сурагч онлайнаар бүртгүүлсэн  бөгөөд өдөрт 800-3000 гаруй сурагч Боловс­ролын үнэлгээний төвд хандаж байгаа аж.  Тус төвд хандаж буй  сурагчид гол төлөв бүртгүүлэх заавар,  зөвлөмж авч байна.  Хөдөө орон нутгийн сурагчдын бүртгэл нэгдсэн журмаар ирэх юм. Одоогоор Өвөрхангай аймаг ирэх сарын 25-нд,  Булган аймаг мөн сарын 15-нд тус тус бүртгэлээ өгөхөө мэдэгдсэн. Тест боловсруулалт, нууцлалын талаар  Боловсролын үнэл­гээний төвийн захирал Б.Энхбатаас зарим зүйлийг тодрууллаа.

-Өнгөрсөн жилүүдэд ЭЕШ -ын тест задарсан гэх мар­гаан  гарч цагдаагийн байгууллага хүртэл шал­гахад хүрч байсан шүү дээ.  Тестийг яаж боловсруулж, нууцалдаг юм бэ?
-Энэ жил элсэлтийн шал­галтын журамд өөрчлөлт орсон. Элсэлтийн шалгалтыг нээлттэй болгох үүднээс 100 мянган даалгаварыг бэлтгэж гаргах юм.  Энэ даалгаварыг кодлоод санамсаргүй сонгож, сонгогдсон тестээр  элсэлтийн ерөнхий шалгалтыг авна. Санамсаргүй сонгогдсон тест­­­­­­­­­­­ийг хамгийн найдвартай хэвлэх үйлдвэрийг сонгон шалгаруулж, Сангийн яам­ны шийдвэрийн дагуу  хэв­лүүлдэг. Тиймээс энэ 100 мян­ган тест­ийг бүрэн ашигласан сурагч элсэлтийн шалгалтанд бүдрэхгүй гэж хэлж болно.
-Өнгөрсөн жил хэвлэх үйлдвэрээс тест задарсан гэж байсан?
-Хэвлэх үйлдвэрийг сон­гон  шалгаруулахдаа бид тодорхой шалгуур тавьдаг. Жишээ нь шөнийн цагаар хэвлэх. Тухайн хэвлэлийн үйлдвэрийг тест хувилахдаа дотроос нь  лацдаж, харуул хамгаалалттай  ажилладаг. Ту­­хайн ажилчинтай гэрээ байгуулж, гарын үсэг зурж байж хийдэг. Тиймээс тест задрах боломжгүй.
-Тест задруулсан хү­нийг олж цагдаагийн бай­гуул­лага шалгасан. Тэр хүн нь шалгалтын тест тараасан гэж өөрөө хэлсэн гэж яригдаж байсан. Энэ талаар?
-Цагдаагийн байгууллага шалгасан. Тэр хүн тест тараа­сан гэдгээ нотолж чадаагүй. Тиймээс хэвлэл мэдээллээр мөн зарим  иргэдийн санаатай болон санамсаргүй ярианаас болж ийм цуурхал тардаг. Тест задрах боломжгүй гэдгийг онцолж хэлмээр байна.
-Тест зохиохдоо су­рагч­­даас түвшин тог­тоох шалгалт авч байж боловсруулдаг уу?
-Тестийн  даалгавар олон үе шаттай явагддаг. Эхлээд зохиогчийг сонгоно. Дараа нь зохиогчийн бүтээ­сэн даалгаварыг шалгах шин­жээчийн баг  ажиллаж дүг­­нэлт гаргана. Зохиогч, шин­жээч­дийн баг гэх мэт олон багийн гаргасан дүгнэлтийг Боловсролын үнэл­­­­гээний төвийн дэргэдэх есөн эрдэмтдээс бүрдсэн мэргэжлийн зөвлөл хэлэлцдэг. Үүний дагуу зохиогчид удирдамж,  зөвлөмж, хариуц­лага хүлээх үүрэг зэргийг боловсруулж гэрээ байгуулдаг журамтай. Зохиогчоос бид боловсруулсан тестийг худал­дан авдаг юм.
-100 мянган тест боловсруулна гэсэн. Сон­гол­­­тоо хийсэн сурагчид тестийн эмхэтгэлээ хүлээж суугаа байх. Хэзээ гарах вэ?
-Одоо эхний эмхэтгэл уншигдаж байна. Хэвлэх үйлд­вэр алдаатай хэвлэсэн байж болзошгүй гэх  үүднээс манай ажилчид шалгаж уншдаг юм.  Уншилт дуусахаар шууд хэвлээд зөвхөн  манай төвөөр дамжуулан тараана.
-Их, дээд сургуулийн консерциумаас  оюутан эл­сүү­­­лэх журам гарсан байсан. Энэ талаархи мэдээллийг хаанаас авч болох вэ?
– Их дээд сургуулийн консерциумаас оюутан эл­­­­­­­­сүү­­­лэх тусгай журам боловсруулж гаргадаг. Үүний дагуу сураг­чид хичээлээ сонгож бүртгүүлнэ. Мөн хүссэн их дээд сургуульдаа элсэн орохын тулд энэ журмын дагуу хичээлдээ бэлтгэдэг. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр энэ талаар  гар­сан.  Мөн манай www.eec.mn сайтаас үзэж болно. Мөн шалгалт дөхөхөөр консерциумаас  хэвлэн су­рагч­­­дад тараах байх.
-ЭЕШ-ын бүртгэл эхлээд бараг сар болох гэж байна.  Хэдэн сурагч  онлайнаар бүртгүүлээд байна вэ?
-Одоогоор 1500 гаруй сурагч онлайнаар бүртгүүлсэн байгаа бөгөөд өдөрт 800-3000 гаруй сурагч Боловсролын үнэлгээний төвд хандаж байгаа гэнэ. “ Манай төвд хандаж байгаа сурагчид гол төлөв бүртгүүлэх заавар,  зөвлөмж авч байна.  Онлайнаар бүрт­гүүлэх сурагчид хугацаа хойшлуулахгүй бүртгэлд хамрагдвал  дараа нь  ачаалал үүсч асуудал гарахгүй гэдгийг хэлмээр байна.

Ш.ОЧ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж