Apple iPhone 5-ийн эргэн тойронд

Хуучирсан мэдээ: 2011.04.19-нд нийтлэгдсэн

Apple iPhone 5-ийн эргэн тойронд

Apple-ийн албан ёсны мэдэгдлийн дагуу дараагийн үеийн iPhone смартфон ирэх долдугаар сард худалдаанд гарах ёстой. Гэвч энэ нь ташаа мэдээлэл бололтой. Тус компани энэ оны сүүлээр буюу баяр ёслолын улирал ойртохоор шинэ загварын гар утсаар хэрэглэгчиддээ бэлэг барих гэнэ. Шинэ үеийн iPhone смартфоны зарим нэг онцлогуудын тухай сүүлийн үеийн мэдээлэлд:

iPhone 5 нь ерөнхий загварын хувьд iPhone 4-тэй төстэй ба ретина дэлгэцийн чанарыг сайжруулсан тул дэлгэцийн хэмжээнд өөрчлөлт орохгүй гэнэ. Мөн iPad 2-т суулгасантай адил хоёр цөмт А5 процессортой болж, арын хэсэгт байрлах камер нь найман мегапиксел үзүүлэлттэй болох юм байна. Түүнчлэн Apple компани гар утасны антены хэсэгт нэлээдгүй анхаарсан тул  iPhone 5 нь GSM, CDMA системийн аль алинаар ажиллах боломжтой болно. Харин товлосон хугацаанаасаа хоцорч худалдаанд гарах болсон шалтгаан нь Япон улсад болсон газар хөдлөлттэй шууд холбоотой бөгөөд тус улсад байрлах электроникийн компаниуд iPhone-д хэрэгцээтэй олон иж бүрдэл хэсгийг  нийлүүлэх ёстой байжээ. iPhone 5-ийн үйлдвэрлэл ирэх есдүгээр сард эхэлнэ.

Б.Энхцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж