Хойд Солонгосын ард түмний бодит амьдрал ”дэлгэгдлээ”

Хуучирсан мэдээ: 2011.04.19-нд нийтлэгдсэн

Хойд Солонгосын ард түмний бодит амьдрал ”дэлгэгдлээ”

ЗСБНХУ, БНХАУ зэрэг хуучин коммунист орнуудын дэмжлэгээр хий хоосон хөөрөгдсөн эдийн засгаар урагшилж явсан Хойд Солонгос 1990 он гэхэд тун ч, хэцүүхэн байдалд орж, дэлхийн тавцанд ганцаардаж эхэлсэн юм. Улмаар  1990 оноос нийгэм, эдийн засаг нь чөлөөт уналтад орж, ард түмнийх нь амьдрал ёстой л хөсөр хаягджээ. Гэсэн хэдий ч "Ким Чен Ирийн төлөө амиа өгцгөөе", "Ким Чен Ир бол манай улсын нар юм" гэх мэт уриа лоозонгууд тасраагүйгээр үл барам, түүнийг нас барахад өлсгөлөн олон, улс даяар гашуудал зарлаж, олон хүн амиа хорлосон гэдэг.

Их өлсгөлөнгийн жилүүд буюу 1990-1998 оны хооронд тус улсын нийт хүн амын арван хувь нь өлсгөлөнгийн улмаас амь насаа алджээ.

Харин энэ талаарх бодит үнэн материал Монголчуудын гарт одоог хүртэл тэр бүр олдож байсангүй. Нэг хүний дангаар ноёрхох систем чухам ямар аймшигт хүргэж болох талаар "Лос Анжелес Таймс" сонины Бээжин дэх салбарын даргаар ажилладаг хатагтай Барбара Демик "Атаархах зүйл үгүй" номондоо нэгд нэггүй дурьджээ. Түүний эрэн сурвалжлах сэтгүүл зүйн төрлөөр бичсэн энэхүү номыг Ш.Энхжаргал орчуулсан бөгөөд сэтгүүлчдийн хувьд ширээний ном болоод зогсохгүй, бусад хүмүүсийн хувьд тун ч уншууштай ном болжээ.  

С.Сүндэр

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж