Хийморийн овооны түймрийг цурманд оруулжээ

Хуучирсан мэдээ: 2011.04.18-нд нийтлэгдсэн

Хийморийн овооны түймрийг цурманд оруулжээ

Хан-Уул дүүргийн  нутаг дэвсгэр Хийморийн овооны орчим ойн түймэр гарсан талаар өмнө бид мэдээлсэн.  Одоогоор түймрийг цурманд оруулаад байгаа аж. НОБГ-ын дэд дарга, тэргүүн ахмад Ц.Эрдэнэбаатараас түймрийн талаар тодруулахад “Түймрийг 18:00 цагийн үед цурманд оруулсан. Бүрэн унтраахаар гал сөнөөгчид ажиллаж байна. Хийморийн овоонд түймэр гарлаа гэх дуудлагыг 14:40 цагийн үед нийслэлийн онцгой байдлын газарт ирүүлсний  дагуу эхний ээлжинд Аврах гал унтраах 30, 65 дугаар анги газар дээр нь очсон. Мөн Аврах гал унтраах 10, 14 ангийн гал сөнөөгчдийг нэмэлтээр явуулсан байгаа” гэв.

Д.Долгор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж