Lily Allen зургадугаар сард хуримлана

Хуучирсан мэдээ: 2011.04.18-нд нийтлэгдсэн

Lily Allen зургадугаар сард хуримлана

Дуучин Lily Allen удаан жил хамт амьдарсан найз залуу Sam Cooper-тай
ирэх зургадугаар сард хуримаа хийхээр болжээ. Хосуудын хуримын бэлтгэл
ажил бараг дуусаад байгаа ба их хэмжээний зардал гаргасан нүсэр хурим
хийхгүйгээр шийджээ.

Lily Allen хуримын даашинзаа “Chanel”
загварын ордноор хийлгэж байгаа гэнэ. “Хуримын даашинз үнэ өртгөндөө гол
биш. Хамгий гол нь бэлэгдэлдээ байдаг шүү дээ. Тиймээс би даашинзаа
утга учиртай, агуулга сайтай загвартай байхад анхаарч байгаа. Үнийн
хувьд тун хямдхан. Бид хоёр хуримаа зөвхөн гэр бүийнхээ хүрээнд нам гүм
тэмдэглэн өнгөрүүлнэ. Оргилуун дарс, хоол байхад л бүх юм гайхамшигтай”
хэмээн ярьжээ. Хосуудын хурим ирэх зургадугаар сарын 11-нд болно.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж