
-Оюутны мэдээллийн тулгалтын ажил хэр ахицтай байна?
-Өнөөдрийн байдлаар 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн хөдөлмөр халамж үйлчилгээний газраар дамжуулан 128 мянга 744 оюутны өргөдөл, төрийн сангаар дамжуулан 109 их дээд сургууль, коллежийн 140 мянга 147 оюутны мэдээлэл ирсэн байна. Манай хэлтсээс дүүргийн ажилчидаа дайчлан өргөдөл, тодорхойлолтын тулгалт хийж байгаа.
-Өргөдөл авах хугацаа дууссан уу?
-Өргөдөл хүлээн авч байгаа. Тухайн хүн тодорхой, хүндэтгэх шалтгааны улмаас хожимдсон байж болно.
-109 их дээд сургууль материалаа бүрэн өгсөн юм байна. Тулгалтын явцад ямар алдаа гарч байна?
-Төрийн өмчийн 18 их, дээд сургууль, төрийн бус өмчийн 91 сургуулийн материалд тулгалт хийж байна. Оюутнуудын регистрийн дугаар давхардах, хүний нэр буруу бичих, зарим тохиолдолд үг үсгийн алдаа гарч байна. Тулгалтыг түргэвчлэх үүднээс орон нутгаас ирсэн материалыг кодлож байгаа. Энэ нь тулгалтын явцыг хөнгөвчлөх давуу талтай юм.
Ш.Чимэг