Өнөөдөр П.Сэрдамбын төрсөн өдөр

Хуучирсан мэдээ: 2011.04.18-нд нийтлэгдсэн

Өнөөдөр П.Сэрдамбын төрсөн өдөр

Бээжингийн олимпийн мөнгөн медальт, дэлхийн аварга, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин П.Сэрдамбын төрсөн өдөр өнөөдөр тохиож байна. Олимпийн наадмын рингнээс мөнгөн медаль зүүж, дараа жил нь Милан хотноо болсон дэлхийн аваргаас аваргын алтан медальтай ирж, нутаг нэгтнүүдээ баярлуулж байсан тэрбээр 1985 оны энэ өдөр төржээ.  Тэрбээр өдгөө шигшээ багийнхны хамт Европын цуврал тэмцээнүүдэд оролцож яваа. Серби, Польшид болсон тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн П.Сэрдамба болон нэгдүгээр шигшээ багийнхны дараагийн тэмцээн нь энэ сарын 20-24-нд Бельгийн нийслэлд болох “Belgrade Winner” тэмцээн юм.

Сэргодоо төрсөн өдрийн мэнд хүргэе. Олимпийн аварга болж, монгол түмнийхээ итгэл найдварын галыг бадраахыг хүсье.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж