Кондолиза Райс “30 Rock”-д тоглоно

Хуучирсан мэдээ: 2011.04.18-нд нийтлэгдсэн

Кондолиза Райс “30 Rock”-д тоглоно

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан Кондолиза Райс “30 Rock” хэмээх олон ангит кинонд тоглох гэж байгаа тухай “The Huffington Post” сонинд мэдээлжээ. Тэрбээр жүжигчин Алек Болдуины найзын дүрийг бүтээх гэнэ. “Владимир Пути нийг алгадна” хэмээн мэдэгдсэн Алек Болдуин хатагтай Кондолизатай олон жил нөхөрлөж буй.

“Киноны үйл явдалд миний бүтээж буй дүр Райстай ойр дотнын найзууд гэж гарна. Бидний үзэл бодол олон зүйл дээр нийлдэг” гэж Алек телевизэд өгсөн ярилцлагадаа өгүүлжээ.

Дашрамд сонирхуулахад, АНУ-ын Дэд ерөнхийлөгч асан Альберт Гор “30 Rock”-ийн нэг ангид тоглож байсан юм.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж