Гуравдугаар сарын өрнийн зурхай

Хуучирсан мэдээ: 2011.02.25-нд нийтлэгдсэн

Гуравдугаар сарын өрнийн зурхай

ARIES-ХОНЬ, 21.03-19.04
Буд гаригийн эрчим хүч хонины ордныхоны оюун санааг хурц байлгаж, хайр дурлал болон бусадтай харилцахад сайнаар нөлөөлнө. Өөрийгөө илэрхийлэх хүсэл эргэн тойрны чинь хүмүүсийг татна. Найз нөхдийнхөөрөө зочилж, кофе уунгаа хөөрөлдөж амсхийх  цаг. Гуравдугаар сард цолмон гаригийн нөлөө хайр дурлалын харилцаа, мөнгө санхүүд  аз од авчирна.  Энэ сард хайраа илчлэхэд үг ховордохгүй тул хүсч байгаа зүйлээ илэрхийлэхээс айх хэрэггүй. Хүмүүст  таны  найрсаг зан таалагдах тул шинэ найз нөхдөөр танилын хүрээгээ тэлнэ. Танд буй эрч хүч нэг нэгнийг өөртөө дурлуулж, төсөөлж байгаагүй хүнээс дэмжлэг авахад тусална. Тансаг эд худалдан авч, телевизийнхээ өмнө амттан өрж, амьдралдаа сэтгэл хангалуун байх үе ирж байна.

TAURUS-ҮХЭР, 20.04-20.05
Үхрийн ордныхон бүтээлч, эрч хүчтэй цаг хугацаанд шилжинэ.  Өөрийгээ илэрхийлэх чадвар чинь өсч дэвжин, зорилгодоо хүрэхэд тусална. Ажил, амьдрал, урт хугацааны зорилгод чинь бодит ахиц гарч ирнэ. Өөртөө хэт итгэлтэй бардам зангаасаа болж эргэн тойрны хүмүүсийн эсэргүүцэлтэй тулгарна. Сайн ажиллахын хажуугаар наргиж цэнгэхээ бүү март. Шинэ сар үхрийн ордныхонд гуравдугаар сарын турш эерэгээр нөлөөлнө. Ангараг гаригийн нөлөө  үхрийн ордныхоныг урьд урьдынхаас илүү өөртөө итгэлтэй, сэтгэл татам болгоно. Ажил хэрэг, бизнест нэг шат ахих таатай цаг үе ирж байна. Маш их амжилт авчирч, өөрийгөө хэн гэдгийг бусдад харуулах боломж олгох төсөл эхлүүлнэ. Амьтан тэжээх гэж байгаа бол хамгийн тохиромжтой цаг.  Таны сэтгэл татам чанар, эрч хүч хайртын чинь хувьд хамгийн том бэлэг байх болно. Тиймээс урагшаа. 

GEMINI-ИХЭР, 21.05-21.06
Ихрийн ордныхон энэ сард аз сорьсон олон үйл явдлуудад оролцож өөртөө ч эргэлзэх бэрхшээлтэй тулгарна. Өөртөө эргэлзэхэд хүргэх хүмүүс бол эрчүүд, боссууд эсвэл багш нар чинь байна. Өөрөөс чинь илүү эрх мэдэлтэй хүмүүс таныг туршиж, хийж байгаа зүйлдээ анхаарал хандуулахыг шамдуулна. Байр суурь болон хийхээр төлөвлөж буй ажилд чинь маргаан үүсч, дарамт ирнэ.  Ангараг гаригийн нөлөөгөөр ихрийн ордныхон бусадтай харилцахдаа хүлээцтэй байж, асуудалд ухаалаг хандаж чадвал олон боломж өмнө чинь нээгдэнэ.  Маш завгүй ажиллах сар боловч үүний үр дүнд өөрийгөө болзошгүй нөхцөл байдлаас хамгаалж гарч чадна. Хурал зөвлөгөөн дээр бусдын үгийг сайн сонсч, мэтгэлц. Бодлоо цэгцлэхийн тулд тэмдэглэл эсвэл блог хөтөлж, хуучин найз нөхөдтэйгээ уулз. Өөртөө цаг зав гаргах цаг ирж байна.  Таны  сэтгэл татам зан эргэн тойрны чинь хүмүүсийн хайр талархлыг хүлээнэ. Босстойгоо харилцах харилцаанд ч энэ маш чухал. Хийж буй ажил, гэр бүлдээ аль алинд нь анхаарал тавьж, тэнцвэрийг хадгалах үе. Ажил амралтаа зөв зохицуулж, хайр дурлалд одтой байхаас гадна мөнгө санхүүгээр суухгүй.

CANCER-МЭЛХИЙ, 22.06-22.07
Дотно харилцаа тогтооход мэлхийн ордныхон дотоод дуу хоолойгоо сонч, гаднаа тайван байх хэрэгтэй болох нь. Ажил амьдрал хэвийн урсгалаар хөвөх боловч хэд хэдэн саадтай тулгарна. Ажлаа сайн төлөвлөж чадвал зорилгоо биелүүлэхэд чинь бусдын дэмжлэг хэрэг болохгүй. Төлөвлөсөн зүйл чинь эсэргүүцэлтэй тулгарч, хүмүүс таныг хүлээн зөвшөөрөхгүй ч эрчүүд ялангуяа эрх мэдэлтэй хүмүүсийн дэмжлэгийг авч чадна. Асар их ажил амжуулсны дараа амралт хэрэгтэй гэдгийг сана.  Ангараг гариг Мэлхийн ордныхоны өөртөө итгэх итгэл, сексийн дур хүслийг өдөөнө.  Бусдыг гомдоож түрэмгий аашлахаа азна. Хүмүүст таны шулуухан, өөртөө итгэлтэй зан таалагдах тул зорилгодоо хүрч, хүслээ биелүүлэх тохиромжтой цаг.  Хувийн амьдрал болон мэргэжлийн салбарт маш чухал зүйлийг шинээр эхлүүлж, эрчүүдээс дэмжлэг авна. Спортоор хичээллэхэд хамгийн тохиромжтой.  Хайр дурлалын хөрсөн харилцаа дахин сэргэж, шинэ хайр дурлалтай учирна. Ангараг гаригийн нөлөөнд буй мэлхийн ордныхоны толгой хэзээ хэзээнээс сайн ажиллаж, стресст орох магадлалтай тул үг яриагаа цэгнэх нь зүйтэй.  Албан тушаал горилж, чухал шийдвэр гаргахад тааламжтай үе биш. Хэрэг төвөгт орооцолдож, бусдыг гомдоохоос сэрэмжил.  Уур хүргэсэн утасны дуудлага, мессеж  хүлээн авна.

LEO-АРСЛАН, 23.07-22.08
Таны хүсэн хүлээж байсанчлан бодож байсан зүйлээ биелүүлэх цаг ирж байна. Сэтгэлдээ бодож төлөвлөж байсан шинэлэг санаа чинь бусдын чихэнд хүрмэгцээ л бодит ажил болон хувирч үр жимсээ өгч эхэлнэ. Хэрэв та өөрийгөө тодорхой илэрхийлж чадвал таны шинэлэг санаа хувийн амьдрал, ажил, бизнест чинь бусдын дэмжлэгийг авч хэрэгжинэ. Хэрэв хувийн амьдрал, гэр бүл болон найз нөхдийн чинь дунд үл ойлголцол үүсвэл бясалгагчийн дүрд орж, өөрийгөө сонсож чадвал хэцүү үеийг даван туулж чадна. Цолмон гаригийн нөлөөгөөр арслангийн ордныхон хайр дурлалд улам шунан дурлаж, хийж буй ажилдаа дуртай болно. Гэвч сонирхолгүй хүнтэй дотно харилцаа тогтоох нь  өөрийгөө үнэгүйдүүлж, бэрхшээл үүсгэнэ. Дураараар загнаж, хэрээс хэтэрсэн зан гаргах  үе биш. Ялангуяа мөнгө зээлж, үрэлгэн загнах нь ухаангүй явдал болно. Өр тавихаасаа бэрхшээл чинь хоёр дахин нэмэгдэх эсэхийг дахин бод.

VIRGO-ОХИН, 23.08-22.09
Гуравдугаар сар охины ордныхоны хувьд хүнд хэцүү цаг үе авчирна. Учир нь энэ бүхэн хүссэндээ хүрэх гэж тэмүүлдэг таны эготой холбоотой. Хүн болгон таны эсрэг байгаа мэт санагдах тул толгойгоороо хана мөргөхөөс буцахгүй болно. Зорилгодоо хүрэхэд саад болох, өөрийгөө хэн гэдгийг харуулах боломжийг үгүй хийх хүмүүс бол босс, менежер чинь байх болно. Хүмүүсийн дарамт шахалт, ажилтай холбоотой саад бэрхшээлийг арилгахын тулд энэ нөхцөл байдлаас гарахыг хичээ.  Юунд хүрэхийг зорьж байгаа, зорилгодоо хүрэхэд юу чухал вэ гэдгийг өөрөөсөө асуу.  Одоогийн нөхцөл байдлаас гарч  зорилгодоо алхам алхмаар хүрэхэд өөрийнхөөрөө байх хамгийн чухал. Өөртөө байгаа энергийг зөв зохицуул. Уур хилэн, сэтгэл дундуур байдал бусдыг таны эсрэг болгоно. Маргаан зөрчилд болгоомжтой ханд.  Гэр бүл, хувийн амьдрал, ажлын аль алинд төвөгтэй асуудлууд гарч ирнэ. Ялангуяа хэн нэгэнтэй дотно харилцаа тогтоох амаргүй байх болно.  Дахин хэлэхэд таны энэ сард таны эгод уур бухимдал биш тайван  орчин хэрэгтэйг сануулъя.

LIBRA-ЖИНЛҮҮР, 23.09-23.10
Зөрчилтэй, цаг завгүй өдрүүд таныг хүлээж байна. Бусдыг ятгах амаргүй байх болно. Хүмүүс таныг хувиа хичээсэн, ууртай гэж бодож байгаа. Зөрчил маргаангүй байх боломжгүй үе ирж байна. Чухал шийдвэр гаргахаа азна. Худалдаа наймаа хийж, бизнесийн гэрээ хэлцэл байгуулах тохиромжтой цаг биш. Хайр дурлалд одтой байж, дурлалт хосууд үл ойлголцлоос хол байна. Таны сэтгэл татам увидас бусдын хайр талархлыг хүлээж, нөхцөл байдал хурц байлаа ч харилцан хүндлэлийг хайна. Ажил амралтаа зохицуулж, амарч, наргиж цэнгэнэ.  Мөнгөөр суух байдалд орохгүй.

SCORPIO-ХИЛЭНЦ, 24.10-22.11
Гуравдугаар сар танд ер бусын эрч хүч авчирна.  Аз, од гийсэн  өдрүүд тул зорилгодоо хүрэхээр урагшаа тэмүүл. Боломж танд үүдээ нээх тул юунд хүрэхийг хүсч байна түүнийгээ хийх цаг. Шинэ төсөл хэрэгжүүлвэл амжилт олохоос гадна хайр дурлалын бал бурмыг мэдрүүлэх гайхамшигтай хүнтэй учирна.  Бусдыг татах увидас чинь  хүмүүсийг алмайруулна.  Дурлалт хосууд хоорондоо таарамжтай байж, гэр бүлийн амьдрал тогтвортой байна. Зарим нэг бэрхшээлтэй тулгарах боловч амьдрал ердийн урсгалаа алдахгүй. Ажлаа сайн төлөвлөж чадвал амжилтын од таны гарт байна.  Ажил дээр эсэргүүцэлтэй тулгарах боловч даргынхаа хараанд өртөж, дэмжлэг авч чадна.

SAGITTARIUS-НУМ, 23.11-21.12
Нумын ордныхоны хувьд гуравдугаар сар сорилтын сар байх болно. Ялангуяа мэргэжлийн салбарт эрх мэдэлтэй хүмүүс таны өөртөө итгэх итгэл, ур чадварт эргэлзэнэ. Хийж буй зүйлдээ анхааралтай байхыг од гаригс  анхааруулж байна. Таны эго дээсэн дөрөөн дээр байгаа тул эрх мэдлийн гараас болгоомжилж, хэл ам гаргахаас зайлсхий.  Дайснууд  чинь таныг өөрийнхөө эрх ашгийг  хамгийн түрүүнд тавьдаг гэж бодож буй. Бодсон бодол, хүссэн хүсэл чинь бодит зүйл болох магадлал их тул шинэ санаа гаргахаас айх хэрэггүй. Өөрийгөө зоригтой, тодорхой илэрхийлж чадвал аз амжилт таных болоход ойрхон байна. Гэр бүл, хувийн амьдралдаа тайван хүлээцтэй ханд. Цолмон гариг нумын ордныхоныг  хайр дурлалд одтой байж, санхүүгийн хувьд  азтай байхыг зөгнөж байна. Сэтгэл татам увидас чинь бусдын анхаарлыг татаж, танилын хүрээг чинь тэлнэ.

CAPRICORN-МАТАР, 22.12-19.01
Өөртөө итгэх итгэл сэргэж, бусдыг татах нууц увидасаа нээнэ. Гэвч бэрхшээл саадтай нүүр тулгарахгүйгээр хүсч буй зүйлээ олж авч чадахгүй. Ажил, бизнесийн салбарт нэг шат ахих таатай цаг ирж байна. Үр жимс нь хотлыг баярлуулан цэнгүүлэх амжилтын мод суулгана.  Хүмүүс таныг жинхэнээсээ хэн бэ гэдэгт гайхах болов уу. Итгэлтэй байгаа зүйлдээ ханцуй шамлан ор. Хайртын чинь хувьд таны эрч хүчтэй энэ байдал хамгийн үнэтэй зүйл байх болно. Зорилгодоо хүрэхэд хамгийн ойрхон байх тул өөрөөс шалтгаалах бүхнийг хийх цаг.  Хайр дурлал, хувийн амьдрал болон ажил төрөл гайхалтай одтой байна. Гэвч өөртөө хэт итгэлтэй, бардам зан чинь эргэн тойрны чинь хүмүүсээс эсэргүүцэлтэй тулгарна.  Ажлын хажуугаар эрүүл мэнддээ анхаар.

AQUARIUS-ХУМХ, 20.01-18.02
Хумхын ордныхонд Цолмон гариг хайр хишиг, бүтээлч байдлыг зөгнөж байна. Үзэсгэлэнт хумхнуудын өөртөө итгэлтэй зан өөртэйгээ адил сайн хүмүүс, сайхан зүйлтэй учрахад нөлөөлнө. Хумхнуудын хувьд хайрлаж, хайрлуулах, хайртай хүмүүстэйгээ хамт байх үе ирж байна. Найз нөхдийнхөөрөө зочилж, үдэшлэгт яв. Санхүүгээ өсгөх тааламжтай уур амьсгал бүрдэнэ. Шинэ хувцас, үнэт эдлэл, гоо сайхны бараа худалдан авч мөнгөө өөртөө зориул. Эсрэг хүйстэнтэйгээ тогтоосон харилцаа бат бэх хэвээр байна.  Бусадтай харилцах харилцаанаас эрч хүчийг олж авна.  Цаг зав хомс байх боловч өөрийгөө дайчилж  чадвал энэ байдлаас хожно.

PISCES-ЗАГАС,19.02-20.03
Шинэ бүхний эхлэл сар. Хувь хүнийхээ хувьд амьдралаа шинээр эхлэх цаг ирж байна.  Нарыг амьдралын эх булаг гэдэг шиг таны эрч хүч энэ бүхний гол түлхүүр болно. Хүсч мөрөөдөж буй зүйлээ олж авахад  хэрэгтэй зүйлд анхаарлаа хандуул. Ангараг гариг загасны ордныхоны эгог жолоодож буй тул бусдын юу гэхийг хүлээлгүй мөрөөдлөө биелүүлэхэд бүхнээ дайчил. Таны хүсэл бүгдээс илүү үнэ цэнтэй тул бусадтай харилцахад зөрчил маргаан дэгдэж магад. Хэрэв та эрч хүчээ зөв ашиглаж чадвал санасан бүхэн чинь саадгүй бүтнэ. Дурлалт хосуудын сексийн амьдрал дур хүслээр дүүрэн байж, дотно харилцаа урт удаан хугацаанд бат бэх байх эхлэл тавигдана.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж