
УБТЗ-ын Суудлын галт тэрэгний тасалбар худалдах касс уртасгасан цагаар ажиллах болжээ. Урьд нь 8.00-21.00 цаг хүртэл ажилладаг байсан бол энэ долоо хоногоос 06.00 цагаас ажлаа эхлэхээр болсон байна. Галт тэргээр зорчих иргэдийн ачаалал эрс нэмэгдсэнээс ийм зохицуулалтыг хийсэн аж. Түүнчлэн Улаанбаатар-Замын-Үүд чиглэлд зорчих иргэдийн тоо эрс нэмэгдэх найм, есдүгээр сард 24 цагаар ажиллах, "Нарантуул", "Хар хорин" зэрэг хүн олноор цуглардаг газарт галт тэрэгний билетийн касс нээхээр төлөвлөжээ.
С.Отгон