Монгол улстай бизнес эрхлэх талаар уулзалдав

Хуучирсан мэдээ: 2011.04.18-нд нийтлэгдсэн

Монгол улстай бизнес эрхлэх талаар уулзалдав

“Монгол улстай бизнес эрхлэх нь” сэдэвт дугуй ширээний уулзалтыг Хорват Улсын Эдийн засгийн танхимтай хамтран энэ сарын 14-ний өдөр Загреб хотод зохион байгуулав. Уулзалтын үеэр Гадаадын хөрөнгө оруулалтын газрын Б.Ганзориг Монгол Улсын эдийн засгийн байдал, хөрөнгө оруулалтын орчны талаар Хорватын бизнес эрхлэгчдэд танилцуулж, Засгийн газрын зүгээс уул уурхай, хүнс, хөдөө аж ахуй, аялал жуулчлалын салбарт хэрэгжүүлж буй бодлого, тодорхой төслүүдийн талаар танилцуулав.

Хорватын бизнес эрхлэгчид эдгээр салбаруудад хөрөнгө оруулах, туршлага, технологи харилцан нэвтрүүлэх зэргээр хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэв.

Мөн уулзалтаар Гадаадын хөрөнгө оруулалтын газар, Хорватын Эдийн засгийн танхимтай хамтран хамтарсан бизнес уулзалтыг энэ оны 6 дугаар сард Улаанбаатар хотод хийх, дээр дурдсан гурван салбарт хамтран ажиллах сонирхол бүхий хоёр талын компаниудыг энэхүү уулзалтад идэвхтэй оролцуулах талаар ярилцсан байна.

Х.Амгалан

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж