Дээд шүүхийн тамирчид багийн дүнгээр тэргүүлж явна

Хуучирсан мэдээ: 2011.04.18-нд нийтлэгдсэн

Дээд шүүхийн тамирчид багийн дүнгээр тэргүүлж явна

Нийслэлийн шүүхийн нэрэмжит шилжин явах цомын төлөө тэмцээний ширээний теннисний тэмцээн энэ сарын 16-ны өдөр “Оч” клубт болж, Улсын Дээд шүүхийн Тамгын газрын даргын туслах Т.Жавхлантөгс эрэгтэй ганцаарчилсан төрөлд  тэргүүн байр, шүүгчийн туслах Б.Мягмаржав эмэгтэй ганцаарчилсан төрөлд дөрөвдүгээр байр эзэлжээ. Мөн шатрын тэмцээнд Ерөнхий шүүгчийн шүүн таслах ажиллагаа хариуцсан референт З.Нацаг тэргүүн байр, даамны тэмцээнд Компьютерийн техник хангамжийн асуудал хариуцсан референт Э.Баярбаатар гуравдугаар байр тус тус эзэлсэн байна. Харин өчигдөр “Аварга” клубт болсон снукер биллярдын тэмцээнд Ерөнхий шүүгчийн туслах С.Батгэрэл, жолооч С.Баянмөнх нар дэд  байр эзэлсэн байна. Одоогийн байдлаар Улсын дээд шүүхийн баг тамирчид багийн дүнгээр  тэргүүлж байгаа аж.

Н.Бүжин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж