ЗГ-ыг огцруулах асуудлыг хэлэлцээгүй гэв

Хуучирсан мэдээ: 2011.04.18-нд нийтлэгдсэн

ЗГ-ыг огцруулах асуудлыг хэлэлцээгүй гэв

УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар
Засгийн газрыг огцруулах асуудал яригдсан хэмээх мэдээлэл хуралдааны дундуур
гарч, орж байсан зарим гишүүдээс сэтгүүлчдийн чихэнд хүрэв.

Иймд сэтгүүлчид МАН-ын бүлгийн
мэдээллийн дараагаар ийм зүйл болсон эсэхийг “амжиж” асуухад бүлгийн дарга
Д.Лүндээжанцан “Ийм асуудлаар хуралдаагүй. Угаасаа хэлэлцэх асуудлын дараалалд
хүртэл тийм зүйл байхгүй байгаа биз дээ” гэх үгээр хариулав.

Гэвч түүний энэхүү үгийг үйлдэл нь
эргэлзүүлэхэд хүргэж байв. Ер нь бүлгийн хурлаар хэлэлцсэн асуудлыг
танилцуулаад сэтгүүлчдийн зүгээс ямар асуулт байгааг сонсохоор бага зэрэг
хүлээдэг байтал энэ удаад үгээ хэлж дуусангуут ухасхийн босч хаалга руу
зүтгэсэн нь ийнхүү эргэлзүүлэхэд хүргэв. Хэвлэлийнхэнд ямар нэг зүйлийг
хэлэхээс цааргалсан үед дарга нар ийнхүү асуулт авалгүй түргэн гэгч нь дуусгах
сонирхолтой байдаг нь энэ давтагдав уу, эсвэл тэгж таарав уу?

Б.Манд

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж