Хуучин цахилгаан шатуудыг шинэчилнэ

Хуучирсан мэдээ: 2011.04.18-нд нийтлэгдсэн

Хуучин цахилгаан шатуудыг шинэчилнэ

Нийслэл хотод 15-аас дээш жил ашигласан 876 цахилгаан шат байдаг аж. Өнгөрсөн онд эдгээрээс 135-ыг шинэчилж, 270 шатыг цаашид ажиллах боломжгүй хэмээн бүрэн зогсоожээ. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас саяхан хийсэн шалгалтаар орон сууцнуудын цахилгаан шат наад захын аюулгүй байдал хангаагүй, эдэлгээний хугацаа дууссан  зэрэг зөрчлүүд илэрсэн байна.  Одоо ашиглаж буй 741 цахилгаан шатыг шинэчлэхэд 32.5 тэрбум төгрөг шаардлагатай аж.  Үүний 55 хувийг улсын, 40 хувийг   дүүргийн төсвөөс, үлдсэн таван хувийг СӨХ-ноос гаргах ёстой юм байна.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж