УИХ-аас Сангийн яам руу чихжээ

Хуучирсан мэдээ: 2011.02.25-нд нийтлэгдсэн

УИХ-аас Сангийн яам руу чихжээ

Улсын тэмдэгтийн хураамжийн  нэмэгдсэн үнээс шалтгаалж найман мянга гаруй аж ахуй нэгж үйл ажиллагаагаа  зогсооход хүрээд байгаа гэнэ. Өнгөрсөн сараас тэмдэгтийн хураамжийг нэмэгдүүлж  өмнө  нь 165 мянган төгрөг төлдөг байсныг 60 дахин нэмэгдүүлэн 10 сая 250 мянган төгрөг  болгосон. Хувиараа бизнес эрхлэгчид УИХ, Засгийн газарт хандан  үндэслэлгүйгээр баталсан хуулиа эргэж харахыг хүссэн байна. Харин УИХ  “Хуулинд ингэж өөрчлөлт оруулахыг Сангийн яам санаачилсан. Сангийн яаманд ханд” гэсэн тайлбарыг өгчээ. Өнгөрсөн долоо хоногт сангийн яаманд хандахад “Манайхаас хүнсний дэлгүүрүүдийн архи, согтууруулах ундааны тоог цөөрүүлэх үүднээс хуульд санал өгсөн"  гэв. Гэхдээ Улсын тэмдэгтийн хураамжийг 60 дахин өсгөх тухай оруулаагүй. Үүнийг Хууль зүй, дотоод хэргийн яам нэмсэн. Тиймээс тэдэнд санал хүсэлтээ тавь” гэсэн байна.

Ж.ГЭГЭЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж