Ногоон аяны нээлт болно

Хуучирсан мэдээ: 2011.04.18-нд нийтлэгдсэн

Ногоон аяны нээлт болно

“Веган” залуучуудын байгууллагаас  “Эх дэлхийгээ аврахын тулд ногоон орчныг цогцлоох”  нэртэй хоёр сарын бүх нийтийн байгаль хамгаалах аяныг эхлүүлээд байгаа. Тус аяны нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр 19.00 цагт төв “Loving Hut” цагаан хоолны сүлжээ ресторанд болох юм.  Энэхүү залуучуудын байгууллага нь эх дэлхийн оршин тогтнолын үндэс суурь, гэгээлэг амьдралын хэв маяг болсон ургамлын хүнсийг эрхэмлэх, аливаа хорт зуршлаас татгалзах, байгаль орчин, гариг дэлхий, амьтад бүрийг хайрлан хамгаалах хайр энэрэлтэй зөв ёс суртахууныг залуу хүн бүрт түгээн төлөвшүүлэх чиглэлийн үйл ажиллагаа, мэдээлэл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэгч залуучуудын байгууллага юм. Энэхүү ногоон орчныг цогцлоох бүх нийтийн аян хүн бүрт нээлттэй бөгөөд нэгдэхийг хүссэн хувь хүн албан байгууллагууд өөрсдийн хийж чадах бүхнээрээ чин сэтгэлээсээ оролцохыг “Веган” залуучуудын байгууллагаас уриалж байгаа юм.

М.Урин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж