Гонконгиийн биржид оролцох боломжийг хэлэлцэв

Хуучирсан мэдээ: 2011.04.18-нд нийтлэгдсэн

Гонконгиийн биржид оролцох боломжийг хэлэлцэв

Гадаадын Хөрөнгө Оруулалтын Газар Гонконгийн “Сентиллион групп”-тэй хамтран, энэ сарын 14-нд “Гонконгиийн хөрөнгийн биржид хувьцаа арилжаалах тухай” бага хурлыг Улаанбаатар хотод Кемпински зочид буудалд зохион байгууллаа. Маргааш нь тус Газрын хүсэлтээр Гонконгийн KPMG компаниас “Санхүүгийн олон улсын тайлангийн стандарт” сэдэвт сургалтыг зохион байгуулав.  Уг сургалт нь бүх шатны санхүүгийн ажилтан, брокер, диллерүүдэд зориулагдан олон улсын санхүүгийн тайлангийн стандарт, баримт бичгийн бүрдүүлэлт болон монгол  улсад олон улсын тайлангийн стандартыг хэрхэн хэрэгжүүлэх зэрэг сэдвээр явагдлаа.

Эхний өдрийн бага хурлаар Гонконгийн хөрөнгийн биржийн үнэт цаасны маркетингийн тухай ерөнхий ойлголт, Монголын компаниуд Гонконгийн Хөрөнгийн Биржид үнэт цаасаа хэрхэн бүртгүүлэх, арилжаалах, тавигдах шаардлага зэргийн талаар Монголын аж ахуйн нэгж байгууллагуудад дэлгэрэнгүй мэдээлэл хийв. Уг арга хэмжээнд Гонконгийн Хөрөнгийн бирж ба Клирингийн компанийн Тэргүүн дэд ерөнхийлөгч бөгөөд Хувьцаа гаргагчийн маркетингийн газрын дарга Эрик Лэндхиер, Мacquarie Capital Adivsers компанийн Хувь нийлүүлсэн хөрөнгийн зах зээлийн газрын дарга, Ази тив, Сингапур улсыг хариуцсан захирал Марк Уорбуртон, Мacquarie Capital Adivsers компанийн гүйцэтгэх захирал Бардин Дэйвис, Нью Йорк Меллон банкны хадгаламжийн сертификат хариуцсан дэд ерөнхийлөгч Славомир Солтовски, KPMG компанийн партнер Мэльвин Гүэн, Baker & McKenzie компанийн партнер Жеки Ло, Монголын Худалдаа хөгжлийн банк ба TDB Capital компанийн ерөнхийлөгч Рандольф С.Коппа нар  илтгэл тавьж, Монголын талаас 200 орчим төлөөлөгчид оролцсон байна.

Х.Амгалан

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж