Шинээр 13749 данс нээжээ

Хуучирсан мэдээ: 2011.04.18-нд нийтлэгдсэн

Шинээр 13749 данс нээжээ

"Эрдэнэс-Тавантолгой" компаниас иргэн бүрт 536 хувьцаа олгохоор болсон. Тус компанийн хувьцааны 10 хувь буюу 1.5 тэрбум хувьцааг шинэчилсэн бүртгэлд хамрагдсан хоёр сая 500 мянга гаруй иргэнд ижил нөхцлөөр, үнэ төлбөргүй олгох юм. Тиймээс иргэд Монголын хөрөнгийн биржтэй харилцах дансаа нээлгүүлж буй.   Өнгөрсөн арванхоёрдугаар 31-ны байдлаар Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төвд нийт 450077 иргэн дансаа нээлгээд байсан бол энэ оны нэгдүгээр сарын 1-нээс дөрөвдүгээр сарын 10 хүртэл  нэмж 13749 данс нээжээ.  Үүнээс  13283 дансыг Монгол Улсын иргэд, 150 дансыг гадаадын иргэд, 309 дансыг дотоодын аж ахуйн нэгж байгууллагууд, долоон дансыг гадаадын аж ахуйн нэгж байгууллагууд нээлгэсэн байна.

Ж.ГЭГЭЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж