Хийморийн овоонд түймэр гарчээ

Хуучирсан мэдээ: 2011.04.18-нд нийтлэгдсэн

Хийморийн овоонд түймэр гарчээ

Хан-Уул дүүргийн  нутаг дэвсгэр Хийморийн овооны орчим хээрийн түймэр гарчээ. Өнөөдөр 14.30 цагт Хийморийн овооноос утаа гараад байна гэсэн дуудлагын дагуу Хан-Уул дүүргийн Онцгой байдлын 14 дүгээр ангийн аврагчид газар дээр нь ажиллаж байна. НОБГ-ын дэд дарга, тэргүүн ахмад Ц.Эрдэнэбаатараас тодруулахад “Аваргчдын эхний хэсэг түймрийн захад очсон гэх мэдээлэл сая ирлээ. Салхитай байгаа учир түймэр богино хугацаанд газар авч болзошгүй байна. Тиймээс дахин нэмэлт хүч явуулна” гэв. Одоогийн байдлаар Аврах гал унтраах 30, 65 дугаар ангийн тасаг  түймрийн бүсэд ажиллахаар явсан байна. Бидэнд ирүүлсэн мэдээллээр хээрийн түймэр Хийморийн овоо хараахан хүрээгүй байгаа аж.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж