Гэмт хэрэг, зөрчлийн 5257 дуудлага иржээ

Хуучирсан мэдээ: 2011.04.18-нд нийтлэгдсэн

Гэмт хэрэг, зөрчлийн 5257 дуудлага иржээ

Мэдээлэл шуурхай удирдлагын төвд өчигдөр нийслэл орон нутгаас аюулт үзэгдлийн 18 дуудлага, гэмт хэрэг, зөрчлийн 5257, яаралтай түргэн тусламжийн 2459 дуудлага хүлээн авчээ.  Аюулт үзэгдлийн дуудлагаас гал түймрийн найм, галын зөрчлийн найм, ой хээрийн түймрийн гурван дуудлага тус тус иржээ. Мөн гэмт хэрэг, зөрчлийн 143 үйлдлийг шалгаж 121 хэргийн эзэн холбогдогчийг тогтоож холбогдох нэгжүүд шалгаж байна. Харин яаралтай түргэн тусламж 543 иргэнд үзүүлж, 123 хүнд зөвлөгөө өгч үйлчилжээ. Үүнээс төрөх 71, осол гэмтэл 53, архидан согтуурсан 23, гудамжинд ухаангүй согтуу байсан есөн хүнийг холбогдох нэгжид хүлээлгэн өгчээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж