Хогны мөнгийг цахилгааныхтай цуг авна

Хуучирсан мэдээ: 2011.04.18-нд нийтлэгдсэн

Хогны мөнгийг цахилгааныхтай цуг авна

Нийслэлийн иргэдийн 60 гаруй хувь нь хогны мөнгө төлдөггүй. Тиймээс ирэх сараас цахилгааны мөнгөтэй хамт хогны мөнгө хураахаар болжээ. Хур хогноосоо салах зорилгоор Хотын даргын захирамж гаргаж, тодорхой хуваарийн дагуу  өнгөрсөн амралтын өдрүүдэд нийслэл даяар “Нийтийн цэвэрлэгээ” зохион байгуулсан. Засаг даргын захирамжийн дагуу хуваарь гаргаж цэвэрлэгээ хийсэн.  “Амралтын өдөр хийсэн цэвэрлэгээнд төрийн байгууллага, сургууль, цэцэрлэг, оюутнууд идэвхитэй оролцсон. Нийслэлийн иргэдийн 40 хувь нь хогны мөнгө төлдөг. Үлдсэн хувь нь  төлдөггүй. Зарим дүүрэг дээр туршилт хийж хогны мөнгийг цахилгааны мөнгөтэй цуг авч байгаа. Энэ боломжтой гэж үзэж байгаа тиймээс ирэх сараас цуг авахаар болсон” гэж Хотын ерөнхий менежер Ч.Бат хэллээ. Амралтын цэвэрлэгээнд нийт ЕБС, их дээд сургууль, төрийн болон хувийн хэвшлийн  нийт 2723 байгууллага, аж ахуй нэгжүүд, СӨХ, болон  нийт 14547 хүн оролцжээ.  Нийтийн цэвэрлэгээ цаашид үргэлжлэх гэнэ.

Ш.Чимэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж