Улаанчулуутынхныг бичиг баримтжуулжээ

Хуучирсан мэдээ: 2011.04.18-нд нийтлэгдсэн

Улаанчулуутынхныг бичиг баримтжуулжээ

Нийслэлд өнгөрсөн жил 39 мянга гаруй иргэн хөдөө орон нутгаас шилжин ирж суурьшсаны 20 гаруй мянга нь Сонгинохайрхан дүүрэгт төвхнөжээ. Тус дүүргийн хэмжээнд мянга гаруй иргэн ямар ч  бичиг баримтгүй амьдарч байгаа гэнэ. Үүнээс 30-ийг нь өнгөрсөн амралтын өдрүүдэд бичиг баримтжуулах ажлыг дүүргийн Засаг даргын Тамгын газраас зохион байгуулсан байна. Энэ хүмүүсийн ихэнх нь  гэр бүлээрээ Улаанчулуутын хогийн цэг дээр хөдөлмөр эрхэлж, амьдралаа залгуулдаг гэнэ. Сонгинохайрхан дүүргийн бичиг баримтгүй иргэдийг үнэмлэхжүүлэх ажлыг Монголын улаанзагалмайн нийгэмлэг хамтран хийж байгаа юм.

Ж.ГЭГЭЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж