Нутгийн удирдлагын холбооны ээлжит сургалт эхэллээ

Хуучирсан мэдээ: 2011.04.18-нд нийтлэгдсэн

Нутгийн удирдлагын холбооны ээлжит сургалт эхэллээ

Монголын нутгийн удирдлагын холбооны ээлжит сургалт өнөөдөр эхэллээ. Сургалт ирэх сарын 27-ныг хүртэл явагдах аж.

Энэхүү сургалтад бүх сумдын ИТХ-ын нарийн бичгийн дарга нар хамрагдах бөгөөд өнөөдрөөс Дорнод, Баянхонгор аймгийн төлөөлөгч нарын сургалтаар эхэлж байна. Сумын ИТХ-ын нарийн бичгийн дарга нарыг мэргэшүүлэхэд Хурлын байгууллагын зохион байгуулалтын асуудал, Иргэдийн оролцоог өргөтгөх, Хурал, Засаг даргын хамтын ажиллагааг чанаржуулахад сургалтыг чиглүүлэн арга зүйн сэдвээр мэдээлэл өгөхөд орших аж.

Сургалтыг МНУХ-ны дэд тэргүүн Г.Маналжав, БЗД-ийн ИТХ-ын дарга Б.Төмөрбаатар, Засгийн газрын ахлах референт М.Сандаг-Очир, МНУХ-ны УЗ-ийн гишүүн, профессор Б.Шарбанди, УИХ-ын ТББХ-ны зөвлөх О.Тунгалаг нарын албаны хүмүүс удирдан явуулах юм байна.

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж