Нээлттэй сонсгол зохион байгуулна

Хуучирсан мэдээ: 2011.04.18-нд нийтлэгдсэн

Нээлттэй сонсгол зохион байгуулна

УИХ-ын Төсвийн байнгын хорооноос маргааш Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай  хуулийн төслөөр нээлттэй сонсгол зохион байгуулах гэж байна. Засгийн газраас боловсруулаад буй уг төсөлд тендерийг яамдуудаас салгаж, мэргэжлийн байгууллагад хариуцуулна гэж заагаад байгаа юм. Ингэснээр тендер зарлах, сонгон шалгаруулах  ажил үндсэндээ Төрийн өмчийн хороонд харьяалагдах болж буй. Мөн тендерийг яамдуудаас салгаснаар тухайн газрууд бодлогын асуудалдаа түлхүү анхаарч, тендерээр дамжуулж, “мөнгө угааж байна” гэх олон нийтийн хардлагаас холдоно гэх хүлээлт ч бий. Гэхдээ зарим хүн тендерийг яамдуудаас салгалаа ч, цахим хэлбэрт шилжүүлэхгүй бол өмнө гардаг хууль бус үйлдлүүд дахин давтагдан гарахыг үгүйсгэхгүй тул сууриар нь өөрчлөх ёстой хэмээдэг. Тиймээс маргааш болох дээрх хэлэлцүүлгийн үеэр олон чухал санал хэлэлцэх болж байна.

Г.Дарь  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж