Үндэсний түүхийн музейн даргыг байцааж байна

Хуучирсан мэдээ: 2011.04.18-нд нийтлэгдсэн

Үндэсний түүхийн музейн даргыг байцааж байна

Үндэсний түүхийн музейн дарга Ж.Саруулбуян өмч хувьчлалын хэргээр шалгагдаж байгаа гэнэ. Тэрбээр “Улаанбаатар таймс” сонины эрхлэгч байхдаа тус сонины байр болох хуучин хэвлэх үйлдвэрийг менежментээр хувьчлахдаа Өмч хувьчлалын хуулийг зөрчсөн хэмээн буруутгагдаж байгаа бололтой. Энэ хэрэгт тус сонины  орлогч эрхлэгчээр ажиллаж байсан Н.Ариунтуяагаас  гадна шинэ удирдлагуудыг нь холбон шалгаж байгаа бөгөөд заримыг нь Ганцхудагт хорьсон гэх мэдээлэл байна. Өөрөөр хэлбэл, хуучин хэвлэхийн үйлдвэрийг хувьчлахдаа тэд бусдаас багагүй хэмжээний мөнгө, байр орон сууцыг авлигад авсан байж болзошгүй хэмээн Улсын мөрдөн байцаах газраас шалгаж эхэлжээ. Уг хэргийг “Хангарьд” авиа компанийн захирал Л.Сэргэлэнгийн гомдлын мөрөөр шалгах болсон байна.

Р.БАТ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж