Бейл Английн оны шилдэг тоглогч боллоо

Хуучирсан мэдээ: 2011.04.18-нд нийтлэгдсэн

Бейл Английн оны шилдэг тоглогч боллоо

“Тоттенхэм”-ийн Гарет Бейл Мэргэжлийн хөлбөмбөгчдийн холбооны (PFA) оны шилдэг тоглогчийн шагнал хүртлээ. Английн мэргэжлийн хөлбөмбөгчдийн холбооны 4000 гаруй гишүүний санал асуулгын дүнд 21 настай Уэйлс хагас хамгаалагч ийнхүү оны шилдэг хөлбөмбөгч болж байна. Бейл “Тоттенхэм”-ийн эгнээнд 36 тоглолтод оролцохдоо 11 гоол оруулаад байгаа. Гол нь энэ улиралд “Тоттенхэм” Премьер лиг болон Аваргуудын лигт гаргаж байгаа амжилтад гол нөлөөлсөн хүн нь Бейл гэж мэргэжил нэгт нөхдүүд нь үзсэн байна. Энэ шагналын төлөө “Блэкпуль”-ийн Чарли Адам, “Арсенал”-ын Самир Насри, “Манчестер Сити”-гийн Карлос Тевез, “Тоттенхэм”-ийн Рафаэл ван дер Ваарт, “Уэстхэм”-ийн Скотт Паркер болон “Манчестер Юнайтед”-ын Неманя Видич нар өрсөлдсөн юм. 1973 оноос эхлэн оны шилдэг тоглогчийг мэргэжлийн хөлбөмбөгчдийн холбоо шалгаруулж эхэлсэн ба Гарет Бейл уг шагналыг хүртсэн дөрөв дэх Уэйлс хөлбөмбөгч болж байна. Өмнө нь Ян Раш, Марк Хьюз, Рьян Гиггс нарын шилдгүүд оны шилдэг болж байв. PFA-ээс олгодог бас нэг шагнал бол шилдэг залуу тоглогчийн шагнал юм. Энэхүү шагналын эзнээр “Арсенал”-ын Жэк Уилшер тодорчээ. Премьер лигийн оны бэлгэдлийн шигшээ багийг мөн тодруулахад “МанЮ”-гаас дөрөв, “Арсенал”-аас гурав, “Сити-гээс хоёр, “Тоттенхэм”, “Челси” багаас тус бүр нэг тоглогч багтсан байна. 

PFA-ын бэлгэдлийн шигшээ баг:

Хаалгач: Эдвин ван дер Саар /МанЮ/
Хамгаалагч: Сагна /Арсенал/, Видич /МанЮ/, Компани /Ман Сити/, Коул /Челси/
Хагас хамгаалагч: Нани /МанЮ/, Насри /Арсенал/, Уилшер /Арсенал/, Бейл /Тоттенхэм/

Довтлогч: Тевез /Ман Сити/, Бербатов /МанЮ/

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж