
Булган сумын ерөнхий боловсролын сурагчид шинэ сурах бичигтэй боллоо. Азийн хөгжлийн банкны санхүүжүүлтээр шилжилтийн наймдугаар ангид хэрэгжүүлэх “Сурах бичгийн түрээсийн тогтолцоо-эргэлтийн сан” төслийн үйл ажиллагааны нээлт тус суманд болсон аж. Энэ үеэр БСШУ-ны сайд Ё.Отгонбаяр, “Болосролын салбарын хөгжлийн хөтөлбөр”-ийн захирал Р.Бандий нараас уг сурах бичгийн дээжээс гардан авсан хүүхдүүд байлаа. Энэхүү төслийн шугамаар 17 сургуулийн 540 хүүхдэд 16 нэр төрлийн 5198 номыг хүлээлгэн өгчээ. Төслийн зохицуулагч Ж.Жижгээгээр ахлуулсан баг нийт суманд ажиллаж, эцэг, эх, багш, суралцагчдад төслийн танилцуулга хийсэн аж.
Ж.Мөнх-Очир