Алдартнууд лекц уншина

Хуучирсан мэдээ: 2011.02.25-нд нийтлэгдсэн

Алдартнууд лекц уншина

Монголын залуучуудын холбооноос уламжлал болгон зохион байгуулдаг “Би монгол залуу хүн”, “ Аз жаргалтай гэр бүл” цуврал лекц ирэх баасан гаригт эхэлнэ. Энэ оны анхны лекцийг “Гайхамшигт ертөнц” номын зохиогч, Амай буюу Ж.Золбаяр “Дотоод ертөнцөөс дэлхийг харах нь” сэдвээр эхлүүлэх юм. Түүний дараа ардын уран зохиолч Т.Галсан, МҮХАҮТ-ын дарга С.Дэмбэрэл, Монгол Улсын ардын жүжигчин Ш.Чимэдцэеэ, нийтлэлч Б.Баабар, зохиолч, яруу найрагч Ц.Хулан, гавьяат жүжигчин Т.Ариунаа нарын 11 хүн амьдралын мөн чанар, дотоод сэтгэлийн ариусал, гэр бүлийн амар амгалан, аз жаргалын талаар хүүхэд, залууст мэдсэн, дуулсан, судалсан бүхнээ дуулган лекц унших юм байна.

А.Зул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж