Хуучирсан мэдээ: 2011.04.18-нд нийтлэгдсэн

“The 20th Century Fox”-ын бүтээл хөгжилтэй адал явдлаар дүүрэн “Rio” 3D анимейшн кино өнгөрсөн долоо хоногийн Хойд Америкийн box office-т 40 саяын орлогоор хөл тасархай тэргүүлжээ. Уг кинонд Anne Hathaway,  Jesse Eisenberg нар дуу оруулсан ба энэ сарын 15-нд нээлтээ хийсэн юм. Гурав хоногийн дотор 40 саяыг олсон нь томоохон амжилт ч өнгөрсөн сард “Rango” хүүхэлдэйн кино нээлтээрээ 38 саяыг тэсрэлт хийж байсан билээ. Нэрт жүжигчин Johnny Depp-ын дуу оруулсан уг хүүхэлдэйн кино нийтдээ 119 саяыг олоод байгаа юм.
Аймшгийн киноны фэнүүдийн удаан хүлээсэн "Scream 4" мөн 15-ны өдөр нээлтээ хийсэн ч киноны багийнхан 19,3 саяын орлогодоо сэтгэл дундуур байна. Өмнөх ангиуд нь нээлтээрээ ийм бага хэмжээний орлого олж байсан тохиолдол байхгүй ба дараагийн долоо хоногт ашиг нь нэмэгдэж шилдгийн жагсаалтыг тэргүүлнэ гэдэг эргэлзээтэй юм. 

Ингээд шилдэг 10 киноны жагсаалтыг хүргэе

1. "Rio," $40 сая
2. "Scream 4," $19.3 сая
3. "Hop," $11.2 сая
4. "Soul Surfer," $7.4 сая
5. "Hanna," $7.3 сая
6. "Arthur," $6.94 сая
7. "Insidious," $6.9 сая
8. "Source Code," $6.3 сая
9. "The Conspirator," $3.92 сая
10. "Your Highness," $3.9 сая

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж