“Гурван охин” мэдээлэл хийнэ

Хуучирсан мэдээ: 2011.04.18-нд нийтлэгдсэн

“Гурван охин” мэдээлэл хийнэ

Байгуулагдаад долоон жилийн нүүр үзсэн ч нэг ч удаа бие даасан тоглолтоо хийж байгаагүй “Гурван охин” хамтлагийнхан энэ удаад анхны тоглолтоо хийхээр бэлтгэж байна. Тэд энэ сарын 22,23-нд “Жинхэнэ хайр” бие даасан тоглолтоо “UB Palace”-ын концертын их танхимд хийх юм. Энэ талаараа өнөөдөр “Монгол Ньюс” мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.

Сонирхуулахад тус хамтлагийнхан энэ тоглолтоороо долоон жилийн турш юу хийж бүтээснээ үзэгчдэд тайлагнах юм. Тиймээс ч мэргэжлийн бүжигчид, техникч, тайз, хувцас гээд бүх зүйлээ мэргэжлийн өндөр түвшинд хийж гүйцэтгэж байгаа юм. Мөн тэд тоглолтынхоо үеэр сонгодог бүжиг бүжиглэхээс гадна, ОХУ-аас бүжигчид урьсан юм. 

М.Анир

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж