Алдарт найрал хөгжим дампуурч байна

Хуучирсан мэдээ: 2011.04.18-нд нийтлэгдсэн

Алдарт найрал хөгжим дампуурч байна

АНУ-ын Филаделфийн симфони найрал хөгжим дампуурч байгаагаа албан ёсоор мэдэгдэх гэж байна. Тус улсын ууган найрал хөгжим 111 жилийн түүхтэй.


“Хэдийгээр байдал хүндхэн байгаа ч бүх тоглолт хуваарийн дагуу болж байгаа” хэмээн хэвлэлийн төлөөлөгч нь мэдэгдлээ. Тэд ойрын өдрүүдэд 214 сая ам.долларын хандив, мөнгө цуглуулахаар төлөвлөөд байна. Хөгжимчид тоглолт бүрийнхээ өмнө үзэгчдээ хүндэтгэн босож “Чин сэтгэлээсэээ биднийг дэмжиж буйд баярлалаа” хэмээн хэлж байгаа гэнэ. Америкийн эдийн засаг хүндхэн байгаа энэ үед олон тооны дуурийн компани, урлагийн байгууллага, музей санхүүгийн хямралд ороод байгаа. Гэсэн ч энэхүү найрал хөгжим шиг үүдээ хаахдаа тулсан тохиолдол үгүй. 2008-2009 онд тэдний орлого 53 сая ам.доллараас 29 болтлоо буурсан нь хямралын эхлэлийг тавьжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж