Nicolas Cage саатуулагджээ

Хуучирсан мэдээ: 2011.04.18-нд нийтлэгдсэн

Nicolas Cage саатуулагджээ

Холливуудын нэрт жүжигчин Nicolas Cage согтууруулах ундаа хэтрүүлэн
хэрэглэж, гудамжинд эхнэртэйгээ муудалцаж байгаад Нью Орлеаны цагдаагийн
хэсэгт саатуулагдсан байна.
“Хосууд байрныхаа харалдаа гудамжинд
байсан. Nicolas Cage эхнэр лүүгээ чанга дуугаар хашгирч, бас гар дахь
юмыг нь булаан авч шидэж байсан” гэж цагдаагийн офицер мэдээлжээ.
Жүжигчин
Nicolas Cage Alice Kim хэмээх солонгос эхнэртэй бөгөөд гэр бүлийн
хүчирхийлэл гэсэн үндэслэлээр шүүхэд татагдаж магадгүй болоод байна.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж