Энэ сард багтаан хуулийг өөрчлөх ёстой

Хуучирсан мэдээ: 2011.04.18-нд нийтлэгдсэн

Энэ сард багтаан хуулийг өөрчлөх ёстой

Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцүүлэг бэлтгэх ажлын хэсгийн гишүүн, УИХ-ын гишүүн Д.Ганхуягаас ажлын явцын талаар тодруулсан юм. Тэрбээр “Ажлын хэсгийнхэн Ашигт малтмалын хуулийг дахин шинэчлэн найруулах саналд хүрээд байгаа.  Мэдээж хамгийн эхэнд хүний эрүүл мэнд,  хоёрдугаарт, байгаль экологи,  гуравдугаарт, ашгаа бодох ёстой. Орон нутгийн эрх мэдлийн, Концесийн гээд нэлээд асуудал яригдаж байгаа. Уг нь дөрөвдүгээр сарын 30-ны дотор шинэчилсэн найруулга юмуу, өөрчлөлтийн аль нэг нь хийгдэх ёстой. Хайгуулын лицензийг цуцалсан хугацаа нь дөрөвдүгээр сарын 30. Энэ хугацаанд  амжуулж хуулийн төслөө оруулах ёстой юм. Гэхдээ өнөөдрийн байдлаар хугацаандаа амжих эсэх нь тодорхой бус байна. Эхэндээ бид шинэчлэн найруулна гэж тохирсон. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Ашигт малтмалын газар, яам, УИХ-ын ажлын хэсэг гээд хэд хэдэн газар ажиллаж байна. Харин сүүлд хуралдсан ажлын хэсгийн хуралдаанаар Ашигт малтмалын хуулийг өөрчилчихвөл яасан юм гэдэг санал гарсан. Гэхдээ одоогоор шийдээгүй л байна” гэв.

Х.Амгалан

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж