Египтэд Мубаракийн намыг тараав

Хуучирсан мэдээ: 2011.04.18-нд нийтлэгдсэн

Египтэд Мубаракийн намыг тараав

Египетийн Захиргааны дээд шүүх Мубаракийг ерөнхийлөгч байх үеэр эрх барьж байсан  Үндэсний ардчилсан намыг татан буулгах шийдвэр гаргажээ.

Тус намын бүх хөрөнгийг улсын мэдэлд шилжүүлж байна. Шүүх энэ шийдвэрээ дөрөвдүгээр сарын 16-нд гаргасан байлаа.

Хосни Мубарак тус орны олон хотод гарсан эсэргүүцлийн улмаас засгийн эрхээс зайлуулагдсан ба одоо нэг хоногийн хугацаатайгаар баривчлагдаад байгаа. Хэрэв түүнд тулгасан бүх хэрэгт гэм буруутай гэж шүүх үзвэл түүнд цаазаар авах ял өгнө. Гэхдээ шүүх хурал сунжрах төлөвтэй байна.

Ш.САМБУУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж