.XXX домэйн эргэн ирлээ

Хуучирсан мэдээ: 2011.04.18-нд нийтлэгдсэн

.XXX домэйн буюу насанд хүрэгчдэд зориулсан видео бичлэг, нийтлэл гэх мэт төрөл бүрийн үйлчилгээ эрхэлдэг вебсайтуудшинэ он гарсаар хаагдахаар болоод байсан. Харин олон улсын интернэтийн эрх олгогч байгууллагасаяхан уг домэйний үйл ажиллагаа явуулах эрхийг буцаан олгохоор болжээ. Одоогоор хэд хэдэн домэйнүүд хэвийн үйл ажиллагаандаа орсон байна.

Түүнчлэн насанд хүрэгчдийн зугаа цэнгэлд зориулсан .XXX домэйн нэр бүхий цоо шинэ сайтууд ч мөн нээгдэхээр лицензээ аваад удаагүй байгаа ажээ. Гэвч порно, садар самууныг цээрлэдэг, эсэргүүцдэг улс орнууд, бүлэг хүмүүс .XXX домэйний лиценз эргэн олголтын эсрэг байр суурьтай байгаагаа хатуухан мэдэгдээд байгаа ба эдгээрийн нэг нь Энэтхэг улс юм.

Б.Энхцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж