
Гэхдээ Apple-ийн зүгээс албан ёсны мэдээллийг одоогоор хараахан гаргаагүй байгаа ч, дээрх мэдээлэл баттай болохыг ажиглагч, шинжээчид баталж байна. Өнгөрсөн жил iPhone 4 худалдаанд гарснаас хойш цагаан өнгөтэй хувилбарыг хэрэглэгчид тэсэн ядан хүлээж байсан. Харин Apple компани бүтэн жил үнэнч фэнүүдээ хүлээлгэсний эцэст ийнхүү хэдхэн хоногийн дараа цагаан өнгийн iPhone 4 худалдаанд гарахаар боллоо.
Б.Энхцэцэг