
УИХ-ын чуулганы хуралдааны бүрэлдэхүүн хэсэг болох Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос өнөөдөр нээлттэй сонсгол явуулахаар болсон байна. Уг сонсголоор Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай хуулийн төслийн талаар хэлэлцэхээр болжээ. Сонсгол 14.30 цагт Төрийн ордны “Б” танхимд эхэлнэ.