
Ливийн лидерийн төрсөн хот Сиртийн цэргийн байгууламжид НАТО-гийн онгоцнууд агаарын цохилт хийжээ. Энэ тухай Reuters нутгийн хэвлэлээс иш татан мэдээлсэн байна. “Аль-Жамахирия” телевизийн мэдээгээр Эль-Азизия хотыг эвслийн онгоцнууд бас бөмбөгджээ. Үрэгдэж, шархдагсдын талаар мэдээлээгүй байна. Дөрөвдүгээр сарын 14-ний өдрийн мэдээгээр НАТО-гийн нисэх хүчин байлдааны 60 нислэг хийж зургаан зэвсгийн агуулах, нэг танк, хоёр хуягт, нэг нисдэг тэрэг, пуужингийн гурван суурийг устгасан байна.
Ш.САМБУУ