Иран агаараас хамгаалах шинэ систем туршжээ

Хуучирсан мэдээ: 2011.04.18-нд нийтлэгдсэн

Иран агаараас хамгаалах шинэ систем туршжээ

Ираны арми агаараас хамгаа­лахын “сайед-2” гэх шинэ системийг амжилттай туршлаа гэж дөрөвдүгээр сарын 16-нд мэдэгджээ. Түүнийг Исламын бүгд найрамдах улсын Батлан хамгаалахын аж үйлдвэр бүтээсэн гэнэ.

IRNA агентлаг мэдээлснээр удалгүй “сайед-2” системийг тус орны районуудад байрлуулж эхлэх гэнэ. Цогцолбор нь хоёр шатлалт пуужингаар зэвсэглэгдсэн бөгөөд секундэд 1200 метрийн хурдтай пуужингууд нь дунд болон доогуур өндөрт нисэх байг устгах чадвартай гэнэ.

Армийн баталж байгаагаар уг систем нь дайсны цахилгаан саадыг туулах чадалтай гэнэ.

Ш.САМБУУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж