
-“Алтан дорнод Монгол” компанийн гүйцэтгэх захирал С.В.Паушокыг нутагт нь эрүүгийн хэрэг үүсгэн шалгах болсон гэх мэдээлэл үндэслэлтэй юу?
-ОХУ-ын манай талтай байгуулсан эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээний дагуу С.В.Паушокыг өөрийнх нь улсын нутаг дэвсгэрт шалгаж, материалыг нь манай улсад явуулах хүсэлтийг хурдан шийдвэрлэнэ гэх захидлыг ОХУ-аас Улсын Ерөнхий прокурорт ирүүлсэн гэсэн.
-Арбитрийн шүүхийн шийдвэр гарсан уу. Энэ сард батгаж гарна гэсэн мэдээллийг та өмнө нь өгч байсан?
-“Алтан дорнод Монгол” компани Монгол Улсын Засгийн газрыг Олон улсын Арбитрийн шүүхэд өгсөн маргаан гурван жил сунжирч байна. Арбитрийн шүүхээс бидэнд өгсөн мэдээллээр энэ сард багтаж шийдвэр гарна гэсэн. Тэгэхээр энэ долоо хоногт шүүхийн шийдвэр ирэх байх. Бид хүлээлтийн байдалтай байна.
-“Алтан дорнод Монгол” компанийн гүйцэтгэх захирал асан С.В.Паушок арилжааны банкаар дамжуулан мөнгө угаасан нь нотлогдсон уу?
-Татвараас зайлсхийсэн, Зоос, Анод банкаар дамжуулан мөнгө угаасан хэрэгт С.В.Паушок сэжигтнээр татагдан шалгуулж байсан юм. Түүнийг яллах нотлох баримт хангалттай бүрдсэн гэж үзэж болно.