Хөгжлийн банк ажиллах хүчнээ бүрдүүлж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2011.04.17-нд нийтлэгдсэн

Хөгжлийн банк ажиллах хүчнээ бүрдүүлж эхэллээ

Хөгжлийн банк ажиллах хүчнээ бүрдүүлж
байна. Тус банкны зүгээс Дотоодын аудитын газрын захирал, Эрсдлийн
удирдлага хариуцсан дэд захирал, Хяналт захиргаа хариуцсан дэд захирал,
Судалгааны хэлтсийн дарга, Зээлийн эрсдлийн удирдлагын хэлтсийн дарга,
Стратеги төлөвлөлтийн хэлтсийн дарга, Байгууллагын санхүүжилтийн
хэлт­сийн дарга,  Гадаад худалдааны санхүүжилтийн хэлт­сийн дарга, 
Гадаад харилцаа, хуулийн хэлтсийн дарга авах гэнэ. Эдгээр ажлыг
сонирхсон хүмүүс англи хэлний мэдлэгтэй, компьютерийн хэрэглээний болон
холбогдох мэргэжлийн программ дээр ажилладаг зэрэг шаардлагыг тавьж
байгаа юм байна. Ажилд орохыг хүсэгчийн маягтыг  www.ndic.gov.mn-оос
татаж авах юм байна.  Дэд захирлын албан тушаалд ажилд орох хүсэлт
гаргах бол монгол, англи  хэлээр маягтыг бөглөх нь. Харин  бусад албан
тушаалд хүсэлт гаргагч Монгол хэл дээр маягтыг бөглөх аж. Хүний нөөцийн
мэдээллийн санд бүртгэгдэн Монгол Улсын Хөгжлийн банкны албан хаагчийг
сонгох шалгаруулалтанд хамрагдахыг хүссэн хүн эдгээр баримт бичгүүдийг
бүрдүүлэн hr@ndic.gov.mn хаяг руу илгээхэд болох юм байна. Ажилд орохыг
хүссэн өргөлдлийг хүлээн авах хугацаа маргааш өдрийн 18:00 цагаар
дуусгавар болж буй аж. 

Ж.ГЭГЭЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж