“Эврика-2011” эрдэм шинжилгээний бага хурал болно

Хуучирсан мэдээ: 2011.04.17-нд нийтлэгдсэн

“Эврика-2011” эрдэм шинжилгээний бага хурал болно

Монголын Залуучуудын Холбооноос жил бүр уламжлал болгон  зохион байгуулдаг “Эврика-2011” залуу багш,  оюутны эрдэм шинжилгээний бага хурал 18 дахь жилдээ болох гэж байна. Эрдэм шинжилгээний хурал энэ сарын 18, 19-нд нийт  долоон  чиглэлээр  зохиогдох аж. “Эврика-2011”  эрдэм шинжилгээний бага хуралд төрийн болон төрийн бус 19 их, дээд сургууль, коллежийн эрдэм шинжилгээний бага хурлаас шалгарсан шилдэг 32 багш, 75 оюутны бүтээл өрсөлдөх юм байна. Илтгэлүүдийг шинжлэх ухааны  үндэслэлтэй, нийгмийн тулгамдаж  буй асуудалтай холбогдсон, шинэлэг санааг дэвшүүлсэн, практик ач холбогдолтой, санаагаа товч тодорхой зөв дэвшүүлсэн, илтгэлийн удирдагчтай байх зэрэг үндсэн шалгуураар шүүх аж. Эдийн засаг, бизнесийн салбар хуралдаан МҮХАҮТ-ын хурлын танхимд, Мэдээлэл, техник технологи, Анагаах ухаан, Геологи, уул уурхайн салбар хуралдаан  МЗХ-ны хурлын танхимд энэ сарын 18-ны 10.00 цагаас болох бол  Түүх, нийгэм, Хууль, эрх зүй, Байгалийн ухааны салбар хуралдаан МЗХ-ны хурлын танхимд энэ сарын 19-ний  10.00 цагаас эхлэх аж. Уралдаанд тэргүүн байр эзэлсэн шилдэгүүдийг мөнгөн шагнал,  магистарт суралцах эрхийн бичиг хүлээж байна.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж