Алдагдсан бурхадыг олжээ

Хуучирсан мэдээ: 2011.04.17-нд нийтлэгдсэн

Алдагдсан бурхадыг олжээ

Өвөрхангай аймгийн Ганданпунцоглин хийдэд өнгөрөгч арваннэгдүгээр сард хулгай орж хорь гаруй бурхан алдагдсныг Эрүүгийн цагдаагийн газрын ажилтнууд  саяхан илрүүлжээ. Чухам хэн гэгч  этгээд сүм хийд рүү нэвтэрч олон тооны бурхан хулгайлсан талаархи мэдээлэл одоогоор тодорхойгүй байна. Юутай ч алдагдсан бурхадыг олсон гэнэ. Тус аймгийн сүм хийд дохиолол хамгаалалтгүй учраас эртний үнэт  эдлэл хулгайд алдагдах тохиолдол цөөнгүй гарах болжээ.

Н.Түвшин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж