Ө.Хэрлэнчимэг Дээд шүүхэд хандлаа

Хуучирсан мэдээ: 2011.04.17-нд нийтлэгдсэн

Ө.Хэрлэнчимэг Дээд шүүхэд хандлаа

Бүлэглэн хүний амь нас хохиросон хэргээр хоёр шатны шүүхээс 20 жилийн хорих ял сонссон Ө.Хэрлэнчимэг нарын зургаан хүн  хяналтын шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн Дээд шүүхэд давж заалдах өргөдлөө өнгөрөгч баасан гаригт өгчээ. Одоогоос гурван жилийн өмнө 15 настай Б охиныг амийг нь егүүтгэсэн гэм буруу нь анхан шатны шүүхээр нотлогдсон  гэж үзэн  Ө.Хэрлэнчимэг түүний найз залуу болох Ж.Очбадрах нарт шүүх бүрэлдэхүүн 20 жилийн хорих ял, С.Гантуяа, Ү.Ганболд, Д.Сарантуяа нарт тус бүр 17 жилийн хорих ял оноосон бол Д.Отгонжаргал, Ж.Оч-Мандах, К.Тэмүүжин нарыг гэм буруугүй хэмээн цагаатгасан билээ. Харин 17 жилийн ял сонссон  С.Гантуяа, Ү.Ганболд, Д.Сарантуяа нар нь тухайн хэрэг гарах үед буюу 2008 онд насанд хүрээгүй байсан учир өршөөлийн хуульд хамрагдсан юм.

Н.Түвшин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж