Иргэдийн төлөөлөгчид сургалтад хамрагдав

Хуучирсан мэдээ: 2011.04.17-нд нийтлэгдсэн

Иргэдийн төлөөлөгчид сургалтад хамрагдав

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын ИТХ-ын төлөөлөгчид нийслэл хотноо энэ сарын 11,12-дэд Монголын нутгийн удирлагын холбооноос зохион байгуулсан сургалтанд хамрагдлаа. Тус сургалтын үр дүнгийн талаар сумын ИТХ-ын төлөөлөгч М.Амаржаргал “Энэ сургалт нь сумын ИТХ гэж юу болох, төлөөлөгч гэж хэнийг хэлэх. Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын үйл ажиллагааны тухай, эдгээр байгууллага нь ямар хууль эрх зүйн хүрээнд яаж ажиллах.  Хэрхэн ажиллавал орон нутгийнхаа хөгжил дэвшилд ахиц өөрчлөлт гаргах. Үүнд ИТХ-ын төлөөлөгчид ямар үүрэг рольтой оролцох тухай. Сум орон нутгийнхаа язгуур эрх ашгийн төлөө иргэдийн хурал юу хийж болох зэрэг олон асуултад хариулт авсан сайн сургалт боллоо. Бид эндээс сурсан мэдсэнээ орон нутагтаа хэрэгжүүлэх нь үүрэг болж байна. Өөрсдийнхөө оюун бодлыг цэнэглэж авсандаа баяртай байна” хэмээв.

Ч.БОЛОРЧУЛУУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж